Өнөөдөр дэлхийн зөгийн өдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг “Олон улсын зөгийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг 70 орчим улс тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2017 оны 12 дугаар сард Словенийн Зөгийчдийн холбооны санаачилгаар энэхүү өдрийг баталсан юм. Тоос хүртээгч амьтдыг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор "Дэлхийн Зөгийн өдөр"-ийг бий болгосон байна.
Манай улсын хувьд 5-7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй, ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоожээ. Сүүлд гаргасан статистикаар манай улсад зөгий үржүүлдэг 26 аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэдний зөгийн бүлийн тоо 1731-т хүрсэн байна. Түүнчлэн зөгий үржүүлдэг 615 өрх байдаг ба зөгийн бүлийн тоо 13703 аж. Эдгээр нь жилд дунджаар 400 орчим тонн бал үйлдвэрлэдэг аж.
Зөгий болон бусад тоос шавж нь зэрлэг ургамлын 90 хувь, бидний хоол хүнс авдаг ургамлын 80 хувийн нөхөн үржих баталгаа болдог байна. Өөрөөр хэлбэл, зөгий нь байгаль орчны, манай экосистемийн үндсэн холбоос юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!