Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Онцгой байдлын албан хаагчид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, өнөө өглөө 06:36 цагийн үед аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км газарт Талын Агуу гэх газарт гал түймэр гарсан талаар дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу сумын 47 дугаар ангийн алба хаагчид голомтонд ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн л 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Булган 9, Хэнтий аймагт 19 удаагийн ой, хээрийн түймэр гарсан болохыг Онцгой байдлын газраас мэдээлсэн билээ.

Д.Ганмаа: ЭМ-ийн сайдын багцад 845.7 тэрбум төгрөгийн 6 төсөл байгаагаас 667.3 тэрбум төгрөгийн зээл ашиглагдаагүй, хүү нь хуримтлагдаад байна
Д.Ганмаа: ЭМ-ийн сайдын багцад 845.7 тэрбум төгрөгийн 6 төсөл байгаагаас 667.3 тэрбум төгрөгийн зээл ашиглагдаагүй, хүү нь хуримтлагдаад байна
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.