Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн Халхгол сумаас “Огцрох амархан“ жагсаалд нэгдэж эхэлжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж буй "Огцрох амархан" жагсаалд Дорнод аймгийн Халх гол сумын залуус нэгдэж, сумын төв талбайдаа жагсаж эхэлжээ. Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардан, нотолж чадахгүй бол оцрох ёстой хэмээн шаардаж буй жагсаал 7 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар цуглуулж буй гарын үсэг 70 мянга давсан бол, цахим платформоор цуглуулж буй гарын үсэг 40 гаруй мянгад хүрээд ажиллахгүй болсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэгт УИХ-ын гишүүд ч нэгдэж эхлээд байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан Монгол Ардын намын Бага Хурлын VI хуралдааныг 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр буюу лхагва гарагийн 15:00 цагт хуралдуулахаар болсон юм.

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто ЗАМЫГ маргаашаас ХААНА
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто ЗАМЫГ маргаашаас ХААНА
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.