УИХ-ын гишүүн ажилгүй болбол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч, нүүх зардлыг нь даах хуулийг ҮХЦ-д өгсөн ч цэц маргаан үүсгэхээс татгалзжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг байхад УИХ-ын гишүүн бүтэн жилийн буюу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг болох агуулгатай хуулийг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн иргэн О.Батхүү Үндсэн хулийн цэцэд хандсан байдаг. Тэгвэл ҮХЦ маргаан үүсгэхээс татгалзсан хариуг өгчээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41-р зүйлийн 9 дэх хэсэгт Хэрэв гишүүн бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж заасан. Энэ нь Үндсэн хуульд заасан "Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна, Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Гэтэл ҮХЦ энэ асуудалд маргаан үүсгэхээс татгалзсан хариуг өгсөн байна.

Эмэгтэй шигшээ баг “Эмэгтэйчүүдийн Үндэстний Цом“-ын АШТ-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Эмэгтэй шигшээ баг “Эмэгтэйчүүдийн Үндэстний Цом“-ын АШТ-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
 
О.Амгаланбаатар: Ардчилсан нам “Баян айлд хүргэн орчихсон“ чинь айлынх нь ааш хөдлөөд хөөж байгаа юм шиг байна
О.Амгаланбаатар: Ардчилсан нам “Баян айлд хүргэн орчихсон“ чинь айлынх нь ааш хөдлөөд хөөж байгаа юм шиг байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!