Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгож, өр орлогын харьцаа 40/60 хувь байсныг 50/50 болгон чангаруулсан билээ. Энэ нь арилжааны банкуудад "зээл олголт хумигдана" гэж ойлгож болох юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар томоохон банкууд аж ахуйн нэгжийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулжээ. Харин дунд болон жижиг банкуудын хувьд зээлийн шалгуур, нөхцөлд өөрчлөлт ороогүй болохыг Монголбанк тайландаа дурджээ. Тус банк энэ оны дөрөвдүгээр сарын 14-22-ны хооронд арилжааны банкуудаас санал асуулгаар зээлийн үалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг авч дүн шинжилгээ хийсэн нь энэ юм байна.
Банкуудын зээлийн төлөвийг харвал, 2025 оны хоёрдугаар улиралд том банкууд аж ахуйн нэгжийн зээлийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол иргэдийн хувьд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй хандлагатай гэжээ. Ирэх сард том банкууд аж ахуйн нэгжийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Харин дунд болон жижиг банкууд зээлийн нийлүүлэлтээ хэвээр хадгалах хандлагатай байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!