Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.16/ байдлаар объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдснээс 310 буюу 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна.
Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 246 удаа буюу 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохиолджээ. Харин он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1% өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.731 га талбай, нийт 748.802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!