Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 46, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Өмчлөх эрхийн эсрэг 35, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Эдийн засгийн 1 хэрэг байна.
Иргэн С.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нийт 1.3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 134 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!