Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын шагийн тасалбар авах гэж байгаад 2.2 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 01-ний өдөр бүртгэгдсэн байна.

Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байна. Иймд иргэд та бүхэн баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.

Наадмын барилдаанаас “Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх“ зөвшөөрлийг хоёр бөхөд олгожээ
Наадмын барилдаанаас “Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх“ зөвшөөрлийг хоёр бөхөд олгожээ
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.