Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

350 мянган төгрөгийн урамшуулал авах гэж хуурамч линкээр орон, 3.8 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Хаан банк 35 жил - 350.000 төгрөгийн урамшуулал олгож байна” гэх линкт хандахад миний банкны данснаас 3.820.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 4-нд бүртгэгджээ.

Тодруулбал, иргэн “А” нь цахим орчинд байршсан “Хаан банк 35 жил - 350.000 төгрөгийн урамшуулал олгож байна” гэх зар мэдээллийн хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт хоёр удаагийн гүйлгээгээр 3.820.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фэйсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шатсан байдалтай нас барсан эрэгтэйн цогцос олджээ
Шатсан байдалтай нас барсан эрэгтэйн цогцос олджээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна