Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ. Хэргийг тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг (Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Д.Цогтбаатар: Манай Засгийн газар их том болсны шинж харагдаж байна
Д.Цогтбаатар: Манай Засгийн газар их том болсны шинж харагдаж байна
 
ЧУУЛГАН: МАН-ын бүлэг “Нийслэлийн газар олголтыг хянан шалгах түр хороо байгуулах“ асуудлаас авсан завсарлагаа гурав хоногоор сунгалаа
ЧУУЛГАН: МАН-ын бүлэг “Нийслэлийн газар олголтыг хянан шалгах түр хороо байгуулах“ асуудлаас авсан завсарлагаа гурав хоногоор сунгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.