Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэргийг судалж үзэхэд, НУУЦАД ХАМААРАХГҮЙ зүйл байсан гэв

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 41 секунд

УИХ-ын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Ноорог" медиагийн залуусийн асуудал болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар тайлбар хийв. Тухайлбал "ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛСАН гээд сэтгүүлч шоронд хоригдоод гарсан. Тэр ТӨРИЙН НУУЦ гээд байгааг нь судлахаар НУУЦАД ХАМААРАХГҮЙ зүйл байсан" гэв.

Сануулахад, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутган ялласан зүйл ангиуд дунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэх заалт багтсан байдаг. Улмаар давж заалдах шатны шүүхээс "Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна" гэж үзэн, анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байдаг.

Харин энэ оны гуравдугаар сарын 8 буюу ОУ-ын "эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлсэн тул хорих ангиас сулласан билээ.

Ц.Батсүх: Улс төр дэх  ашиг сонирхлын шийдвэр өөрчлөгдөхгүй бол бизнесүүд хөгжихгүй
Ц.Батсүх: Улс төр дэх ашиг сонирхлын шийдвэр өөрчлөгдөхгүй бол бизнесүүд хөгжихгүй
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.