Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Биржийн хуулийг оролдонгуутаа шинээр агентлаг байгуулна гэж байгаа нь ХУУЛИЙН ХУЛГАЙ шүү. ЗГ цомхон бүтэцтэй байя гэж төлөвлөгөө баталчхаад эсрэгээрээ ингээд орон тоо нэмээд байх юм уу" хэмээн асуув. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Орона групптэй байгуулсан гэрээ тэргүүтэй цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын асуудал яригдахад хэрэгжүүлэгч агентлаг зайлшгүй хэрэгтэй байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!