М.Нарантуяа-Нара: Би ч энэ ажлаар дутахгүй. Мань бараг лайваа хийгээд явж байх нь ээлтэй бус уу

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цахим орчинд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, комедиан Н.Амаржин нар хоорондын муудалцсан чатаад дэлгээд байгаа.

Тэгвэл М.Нарантуяа-Нара "За даа, би ч энэ ажлаар дутахгүй, энэ ажил ч надаар дутахгүй.

Лавтай ийм их эр эм, хөгшин залуугүй атаа чөтөө ихтэй, хэл ам нь сагарсан ажлыг ингэн ингэн хийх гэж зүдэх ямар ч хэрэг алга, урам ч алга. Тэр төрийн алтан халбага зуусан угсаа залгамжилсан эрхмүүд эсвэл улсын журмаар бизнесээ хөгжүүлж ирсэн томчуудад л амь заяа биз.

Мань бараг лайваа хийгээд эрх чөлөөгөө эдлээд явж байх нь ээлтэй бус уу. Ингэж хүссэн захын нохдод ноолуулж зоолуулж, аманд нь багтаж энд гүлдийх хэрэг үгүй бөлгөө.

Соёлтой хулгайч нартай нь соёлтой хүмүүстэй нь үлдээх нь зөв аж. Энэ улсад мань шиг ил цагаан, шударга тэнэгт бараг амьдрах, амьсгалах ч хэцүү болж байхад, амь заяа мэт албанд элдвээрээ хэлүүлэн хавчуулан шахуулан суух хэрэг алга санж" гэж байр сууриа илэрхийлжээ.

Улаанбаатарт -5 хэм хүйтэн, цасан шуургатай
Улаанбаатарт -5 хэм хүйтэн, цасан шуургатай
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (63)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!