Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын “Пара Бочи”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 46 секунд

8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Пара бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн аварга шалгаруулах тэмцээнд 33 тамирчин, 15 дасгалжуулагч багш оролцож байсан бол энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс 80 орчим тамирчин багш дасгалжуулагч, эцэг эхийн хамт оролцож байна.

2025 оны Улсын аварга шалгаруулах уг тэмцээнд тамирчид BC1, ВС2, ВС3, ВС4 гэсэн 4 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн залуу тамирчин 10 настай Б.Азжаргал бол хамгийн ахмад нь 57 настай Б.Болдмаа юм.

Жилээс жилд амжилтаа ахиулсаар байгаа Монголын Пара бочигийн холбооны тамирчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, 2 тэмцээнээс 3 медальтай ирсэн юм. Мөн Олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд ердөө ганцхан оноогоор ялагдал хүлээсэн нь Монголын Пара бочигийн тамирчид дараагийн олимпод оролцоход ойрхон байгааг харуулсан билээ. Тэдний амжилтаас дурдвал, Дэлхийн цомоос Т.Мөнхдэмбэрэл мөнгө, Х.Ирмүүн хүрэл, “Парис-2024” зуны паралимпын эрх олгох олон улсын тэмцээнээс Х.Ирмүүн хүрэл медаль хүртэж байв

.

Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр С.Отгонбат ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үеэр, “Манай холбооны тамирчид 2028 оны Лос Анжелисад болох Паралимпод оролцох зорилго тавин бэлтгэл сургуулилтдаа ороод байна. Нэг тамирчны ард түүний гэр бүл, дасгалжуулагч багш гээд олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг болохоор бид бүхэн хамтдаа зорилгодоо хүрэхээр бэлтгэлээ хангаж байна” хэмээсэн юм.

Сонирхуулахад, Пара бочи нь 1984 оноос эхлэн Паралимпийн нэг төрөл болж байсан бөгөөд Бочи гэдэг үг нь Италийн bottia гэсэн үгнээс гаралтай. Энэ нь бөмбөг, аяга гэсэн утгатай аж. Харин Пара бочигийн үүслийг авч үзвэл, эртний Грек улсаас үүсэлтэй гэж үздэг ба тухайн үед тоглогчид том чулуугаар чулуун бай руу шиддэг байсан түүхтэй байна.

Ө.Шижир: “Street food”-ийг хөөж туудаг хэрнээ атга будаатай хуурга, аяга гурилтай шөл нийслэлээс санхүүжүүлээд байдаг
Ө.Шижир: “Street food”-ийг хөөж туудаг хэрнээ атга будаатай хуурга, аяга гурилтай шөл нийслэлээс санхүүжүүлээд байдаг
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.