Махны үнэ буурч килограмм нь 22628 төгрөг болжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр зах худалдааны төвүүдэд худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг танилцуулдаг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн цул махны үнэ нэг хувиар буурч килограмм нь дунджаар 22628 төгрөг болжээ. Тэгвэл үхрий ястай мах килограмм нь 19911 төгрөг болсон нь 0.04 хувиар буурсан үнэ юм. Мөн хонины ястай мах килограмм нь 17375 төгрөгийн үнэтэй байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 2-3 жилийн дунджаас хоёр дахин өндөр өсөлттэй байгаа юм. Үүний шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд өнгөрсөн өвөл зудын улмаас 9.4 сая мал хорогдсоноос мах нядалгаа багасаж, нийлүүлэлт буурсан байна. Мөн намрын сүүл, өвлийн эхэн сард дулааралт ажиглагдсанаас мах нядалгааны хугацаа сунжирч, хөлдүү махны нөөц багассан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна мах хадгалдаг зоориудын түрээсийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн тооцсоноор махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байгаа аж.

Д.Амарбаясгалан: Банкууд дэргэдээ ББСБ байгуулж, мөнгө хүүлж байна
Д.Амарбаясгалан: Банкууд дэргэдээ ББСБ байгуулж, мөнгө хүүлж байна
 
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!