Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үхрийн мах килограмм нь 24-25 мянган төгрөг болж 2.7 хувиар өсжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 17 секунд

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хэрэглээний сагсыг тодорхойлдог инфляцид нөлөөлдөг голлох хүнсний нэг нь мах. Тавдугаар сард мах, гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын үнийн өсөлт саарсан нь жилийн инфляц алгуур саарч улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарахад нөлөөлснийг Монголбанк мэдээлсэн билээ.

Тэгвэл зургаадугаар сар гарснаар 9-ны өдрийн байдлаар үхрийн цул мах килограмм нь дунджаар 24322 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.7 хувиар өссөн дүн болохыг Нийслэлийн статистикийн газраас мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар зарим зах худалдааны төвд үхрийн цул мах килограмм нь 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол ястай мах килограмм нь 21500 төгрөг, хонины ястай мах 17500 төгрөгийн үнэтэй байна. Хэдий урин дулааны улиралд махны үнэ хямдардаг ч энэ жилийн тухайд үнэ буурсангүй, эсрэгээрээ өссөн болохыг Нийслэлийн статистикийн газрын долоо хоног бүрийн статистик мэдээлэл харуулна.

К.Ёолк: Хүрэл медаль хүртэж, медалийн давцанд гарах 4 хүний нэг болсондоо баяртай байна. Дэлхийн шилдгүүдийн дунд зогсох амаргүй
К.Ёолк: Хүрэл медаль хүртэж, медалийн давцанд гарах 4 хүний нэг болсондоо баяртай байна. Дэлхийн шилдгүүдийн дунд зогсох амаргүй
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.