Аутсорсингийн чадавхыг бий болгоход Энэтхэг улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Огноо
Унших
2 минут 37 секунд

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд Монгол – Энэтхэг хоёр улс стратегийн түнш харилцаатайгаас гадна оюун санааны хувьд хөрш улсууд гэдгийг онцлов.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Энэтхэг улс дэлхийн мэдээллийн технологийн үйлдвэрлэлд онцгой байр суурь эзэлдэг. Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийг байгуулахаар төлөвлөж, хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт зэрэг нийт 16 чиглэлээр залуучуудыг бэлтгэх, аутсорсингийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсад аутсорсингийн чадавхыг бий болгох цаашлаад бүс нутагт болон дэлхийн хэмжээнд мэдээллийн технологийн аутсорсингийг хийх боломжийг нэмэгдүүлэх туршлага судлах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве: Монгол болон Энэтхэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйг дурдаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт харилцан туршлага хуваалцах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ, Энэтхэг улс ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэргэд 10 давхар мэдээллийн технологи, аутсорсингийн төв барьж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна гэдгийг дурдлаа. Түүнчлэн Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Кибер аюулгүй байдлын сургалтын төв нээсэн. Тус сургалтын төвд жил бүр Энэтхэг багш нар хүрэлцэн ирж, ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Талууд Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлд сургах, хоёр улсын мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд санал солилцов.

Энэтхэг Улсын мэдээллийн технологийн салбарын орлого нь ДНБ-ний 9.3 хувьтай тэнцдэг, дэлхийн аутсорсингийн зах зээлийн 50 гаруй хувийг тогтмол хангадаг.

ЧУУЛГАН: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ
ЧУУЛГАН: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ
 
Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!