О.Батнайрамдал: Их, дээд сургуулиудын чанарын менежментийг үнэлэхдээ төгссөн оюутнуудын ажлын байранд хэрхэн хамрагдсаныг авч үзэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож, зарим гишүүд санал гаргасан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын Ерөнхий хуулийг өнгөрсөн парламентаар батлахдаа дээд боловсролын чанарын менежментийг сайжруулах асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн бөгөөд энэ хүрээнд төрийн өмчит их, дээд сургуулиуд оюутнууддаа өөрсдөө ажил олж өгдөг байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ тухай тодруулахад тэрбээр "Оюутнууд аль нэг их, дээд сургуулийг сонгож ороход гол шалгуур нь тухайн сургуулийг төгссөний дараа хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны хүрэлцээ, баталгаа хэр вэ гэдгийг анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл уг асуудал ялангуяа төрийн өмчит их, дээд сургуулиудад яагаад огт яригддаггүй вэ гэдэг нь том асуудал. Гол санаа нь, хамгийн их оюутнуудыг элсүүлдэг төрийн өмчит сургуулиуд сургалтын менежменттэйгээ, хөдөлмөрийн зах зээлийн шалгуур, уялдаа холбоог заавал хамааруулах ёстой болж байгаа юм. Ийм менежментийн тогтолцоо байхгүй байгаа учраас жил бүр олон зуун оюутнууд мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Тиймээс их, дээд сургуулиудад менежментийн тогтолцооны шинэчлэл хийх ёстой" гэв.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!