УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Газрын тос боловсруулах үйлдвэрийн өмнөх алдаатай ТЭЗҮ, хугацаа алдсан асуудал дээр нь хэн ч хариуцлага ХҮЛЭЭСЭНГҮЙ. Энд улстөрийн хариуцлага яригдах ёстой. 38 сарын дараа энэ төсөл хэрэгжиж дуусахгүй бол санхүүжилт нэмэгдэж, “утаа” болно шүү" гэв.