Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц ирэх сарын 6-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Тэгвэл энэ сарын 26-ны 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, өнөөдөр 15:00 цагт 40МВт эрчим хүч нийлүүллээ. Тус станц нэгдүгээр сарын 6-наас 150 МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ.

П.Наранбаяр: 2025 онд үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбумыг зарцуулна
П.Наранбаяр: 2025 онд үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбумыг зарцуулна
 
ШУУРХАЙ ШТАБ: Хөх нүүрс болон хагас коксын үйлдвэрлэлийн төслүүдийн явц зэрэг асуудлыг хэлэлцэж байна
ШУУРХАЙ ШТАБ: Хөх нүүрс болон хагас коксын үйлдвэрлэлийн төслүүдийн явц зэрэг асуудлыг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.