ЭЗБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт товлогджээ. Хуралдаанаар:

-“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудал

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

-Хот байгуулалт, төлөвлөлт, барилга, орон сууц, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийг хямд үнээр орон сууцжуулах хөтөлбөрийн явц, ипотекийн зээл олголтын талаар, Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр салбарын яамны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсох

-Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх боломж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонсох

-Малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, зохицуулалтын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

-Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх юм байна.

Ж.Чинбүрэн: Хоёрдугаар сарын эхээр хийх УТААНЫ сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Ж.Чинбүрэн: Хоёрдугаар сарын эхээр хийх УТААНЫ сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!