УИХ дахь Аж үйлдвэржилтийн Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны төсвийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Ургамал хамгааллын газар гэж байгуулагдах гэж байгаа юм байна. 2025 оны төсөвт 500 сая төгрөг тусгасан байна. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Ойн газар гэж байдаг. Ургамал хамгааллыг салгаж агентлаг байгуулаад өөр яамны харъяанд оруулах нь хэр зохистой вэ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Ургамал хамгааллын асуудал ойн асуудлаас тусдаа. Үндсэндээ бэлчээр болон хүнсний асуудлыг дэлхийн хэмжээнд хүнсний гол бодлогыг хэрэгжүүлж байгаа байгууллага нь ургамал хамгааллын газар байдаг. Энэ байгууллагууд нь хоорондоо Мал эмнэлгийн байгууллага гэдэг шиг харилцан гэрээ, хэлэлцээр, протокол юмаа гаргаж, дэлхий дээр хоол хүнсний худалдаа явагддаг. Харамсалтай нь манайх энэ бүтцээ байхгүй болгочихсон байсан. Монгол Улсын нэгдэн орон ОУ-ын конвенцын дагуу ийм бүтцээ заавал бий болгож байж Монгол Улс ургамлын чиглэлийн бүтээгдэхүүний ОУ-ын худалдаанд оролцох боломж үүсэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!