Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татварын орлого 19.2 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ковид-19 цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийн улмаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсөвт төвлөрүүлэх татварын орлого 19.2 хувиар буурсан байна.
Эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл уул уурхайн салбарт хамгийн сөрөг нөлөөг үзүүлж байгаа бөгөөд 59 хувиар буурчээ. Харин хөдөө аж ахуйн салбарт 59 хувийн өсөлттэй дүн гарсан байна.
Цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор УИХ-аас баталсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиудын хэрэгжих хугацаа дуусгавар болсон бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгаад байгаа билээ. 

Монгол Улс коронавирусийг дотооддоо алдсан гэх мэдээлэл ХУДАЛ
Монгол Улс коронавирусийг дотооддоо алдсан гэх мэдээлэл ХУДАЛ
 
МОНГОЛБАНК: Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
МОНГОЛБАНК: Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.