Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОП-6: Ё.Басхүү, А.Адъяасүрэн нар тус тус түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монголын жүдо бөхийн нийт 100 сая төгрөгийн шагналын сантай "ТОП-6" тэмцээн боллоо. ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү учраа бүрээ цэвэр ялсаар түрүүллээ. Түүний жинд мөнгөн медалийг н.Нямренчин хүртэхээр болсон бол хүрэл медалийн болзолыг энэ оны улсын аварга “Хурд” дэвжээний Л.Сумъяа хангажээ.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д энэ оны Армийн дэлхийн аварга, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн бүх өрсөлдөгчөө ялсаар алтан медаль хүртсэн бол түүний дотоодын гол өрсөлдөгч Хан-Уул дүүрэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Номинзул үзүүрлэлээ. Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Э.Жаргалмаа хүртлээ.

ЖҮДО: Б.Гончигсүрэн бүх өрсөлдөгчөө буулган авч түрүүллээ
ЖҮДО: Б.Гончигсүрэн бүх өрсөлдөгчөө буулган авч түрүүллээ
 
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. ЦАСТАЙ
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. ЦАСТАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.