Ж.Золжаргал: Казахстанчууд АМНАТ-ыг 5-18 хувиар тогтоосон байна. Бид янз бүрийн “төвөгтэй“ байдал үүсгэж байгаад тэр хавьд л бууна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "АМНАТ-ын зохицуулалтыг харахад, Казахстанчууд 5-18 хувиар тогтоосон байна. Бид янз бүрийн "төвөгтэй" байдал үүсгэж байгаад тэр хавьд л бууна" гэсэн бол,

УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж "Та буруу ойлголт өгөх гэж байна шүү. Казахстанд өмнө нь авдаг байсан 18 хувиа үйл ажиллагааны зардлаасаа авч байсан. Энэ алдаагаа засаад, 2023 оноос АМНАТ-аа 6 хувиар тооцож байгаа" гэх хариу тайлбарыг өглөө.

Хотын захиргаа Яармаг руу нүүсэнтэй холбоотойгоор дараах гурван шинэ чиглэлд  автобус явж байна
Хотын захиргаа Яармаг руу нүүсэнтэй холбоотойгоор дараах гурван шинэ чиглэлд автобус явж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!