Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын захиргаа Яармаг руу нүүсэнтэй холбоотойгоор дараах гурван шинэ чиглэлд автобус явж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолбор барилгад байрлах болсонтой холбогдуулан албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тодруулбал,

  • Ч:79 “ТаЧи - Гурвалжингийн гүүр - Хангарди цогцолбор”

Тус чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1500 зорчигч үйлчлүүлж байна.

  • Ч:80 “ХӨСҮТ - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Хангарди цогцолбор”

Уг чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1600 зорчигч үйлчлүүлдэг.

  • Ч:81 “3,4-р хороолол - Нарны гүүр - Хангарди цогцолбор”

Эл чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1900 зорчигч үйлчлүүлдэг аж.

Мөн Хангарди цогцолбор автобусны зогсоолоор дамжин нийт 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл хотын төв, баруун, зүүн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.

Л.Мөнхбаясгалан: Бид яагаад АТОМЫН цахилгаан станц барихыг орхиод зөвхөн шар нунтаг үйлдвэрлэхийг дэмжээд байгаа юм бэ
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад АТОМЫН цахилгаан станц барихыг орхиод зөвхөн шар нунтаг үйлдвэрлэхийг дэмжээд байгаа юм бэ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.