ТОДРУУЛГА: Автомашины улсын дугаарыг эзэмшигчийн хүсэлтийн дагуу 90 хүртэлх хоног хадгална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Иргэд автомашинаа зарахдаа улсын дугаараа өөрийнхөө нэр дээр хадгалуулж болно Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэдийн дунд өөрийн эзэмшлийн машинаа зарж борлуулсан тохиолдолд улсын дугаараа авч үлдэх боломжгүй болж, цаашлаад шинээр машин авахдаа дугааргүй болох нь гэдэг ойлголт бий болоод байна. Тэгвэл энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгээс тодрууллаа.

Тэрбээр “Иргэд машинаа борлуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаараа хадгалуулах эрх нь нээлттэй байгаа. Автомашины улсын дугаарыг эзэмшигчийн хүсэлтийн дагуу 90 хүртэлх хоногоор хадгална. Мөн энэ хугацааг дахин нэг удаа сунгах боломжтой. Нийтдээ 180 хоног улсын дугаараа хадгалуулаад, шинээр авсан машиндаа тухайн дугаараа бүртгүүлэх боломж нь нээлттэй” гэх мэдээллийг өглөө.

Түүнчлэн шинээр дугаар олгоход тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг нийслэлийн зүгээс ХЗДХЯ-нд хүргүүлсэн байна. Уг шалгуур үзүүлэлт батлагдсанаар шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахим байдлаар нээлттэй бүртгэл хийж, эрэмбэ тогтоон шинээр Улаанбаатар хотын дугаар олгох үйл ажиллагаа явагдах аж. Цаашид улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ биш Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болжээ.

“Мээтэн“ хэмээх О.Аюур арслангийн нэрэмжит 128 бөхийн барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая төгрөг гардана
“Мээтэн“ хэмээх О.Аюур арслангийн нэрэмжит 128 бөхийн барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая төгрөг гардана
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!