Иргэд орлого, зарлагаа төлөвлөхгүй бол ӨРИЙН ХАВХАНД орж байна!

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 40 секунд

Өнөөдөр Монголд зээлгүй хүн ховор. Иргэн Батаас бизнес эрхлэгч Болд хүртэл бүгд л их бага хэмжээгээр банканд өртэй. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл аж ахуйн нэгжүүдийнхээс давах болжээ. Анзаарвал алхам тутамд "машинаа унаад зээл ав", "урьдчилгаагүй гар утас ав", "гэр ахуйн бараа хямдарлаа, зээлээр ав" гэх өрийн занга хаа сайгүй бий.

Энэ оны макро эдийн засгийн үзүүлэлтийг харвал хувийн хэвшлийн зээл нэг жилийн дотор 22 хувиар өссөн бол иргэдийн зээл 42.6 хувиар өссөн байна.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хувийн хэвшлийн зээл 10.9 их наяд төгрөг байсан бол энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 13.9 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин иргэдийн зээл 14.8 их наяд /2023.09.30/ байсан бол энэ оны есдүгээр сарын 30-нд 42.6 хувиар өссөн байна. Зөвхөн статистик дүнгээр ийм үзүүлэлттэй байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй банк бус санхүүгийн байгууллагаас хэчнээн иргэд хэр их хэмжээний зээл авсан нь тодорхойгүй.

ЗАЛУУС ИРЭЭДҮЙГЭЭ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ БАЙНА!

Гэвч иргэдийн авсан зээл хувийн хэвшлийнхнээс давж байгаа нь “иргэд, залуус ирээдүйгээ зээлээр худалдан авч байна” гэж банк, санхүүгийн салбарынхан анхааруулах болов.

Энэ талаар "Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхбат ярихдаа “Бизнес эрхлэгчид иргэдээсээ илүү зээл авдаг байсан бол энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн. Өнөөдөр иргэд нь зээл их авч, ирээдүйгээ зээлээр худалдаж авах болсон.

Ялангуяа залуус шинэ гар утас, хэрэглээгээний лизинг авч байна. Тэр тусмаа аппликейшнээс аппликейшны зээлийн хооронд байгаа нь энэ “цасан бөмбөлөг” томорсоор нэг өдөр тэсрэх аюултай.

Өөрөөр хэлбэл, ирээдүйд эдийн засагт маш их хор нөлөөтэй” гэсэн юм.

ОРЛОГО ХҮРЭХГҮЙ ТОХИОЛДОЛД ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ ЗАРЛАГАА ӨСГӨХ НЬ ЗЭЭЛИЙН ХАРААТ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Мөн Банк санхүүгийн академийн Эдийн засагч Ч.Сосорбарам хэлэхдээ “Иргэд орлогоосоо илүү зарлага гаргаж байгаа нь хуримтлал үүсгэхээс илүү одоо хэрэглэх хандлагатай байна.

Банк бус санхүүгийн байгууллага, финтек үйлчилгээ зээлээр авах олон боломжийг иргэдэд олгож байгаа нь өнөөдөр хуримтлуулахаас илүү зарлага гаргах хандлагыг дэмжиж байна” гэлээ.

Энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Иргэдийн хувьд танаж болох зардал, тансаг хэрэглээг ялгахгүй байна. Орлого зарлагаа төлөвлөхгүй байна.

Зарим тохиолдолд танаж болох зарлагаа танахгүй хэрэглээгээ нэмэгдүүлэх нь орлого тухайн хүн илүү их зээлээс хараат болохоор байгаа юм.

Жишээ нь сар бүр 50 мянган төгрөг хадгалах, сар бүр 50 мянган төгрөгийн зээлтэй байхыг хооронд нь харьцуулбал мэдээж хадгалах нь илүү үр дүнтэй” гэсэн юм.

Ш.Ербол: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урдуур орж машины дугаар авах боломжтой гэнэ
Ш.Ербол: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урдуур орж машины дугаар авах боломжтой гэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!