Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААН, иргэдэд олгосон зээл нэмэгдэж өрийн үлдэгдэл 35.9 их наяд төгрөгт хүрчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 26 секунд

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 35.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.3 хувиар буюу 445.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн өмнөх оны мөн үеэс 9 их наяд төгрөг буюу 33.5 хувиар нэмэгдсэн байна.

ҮСХ-ны статистик мэдээлэлд дурдсанаар, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60.9 хувь нь иргэд, 37.4 хувь нь хувийн байгууллага, 0.7хувь нь төрийн байгууллага, 1.0 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгаа юм. ҮСХ-ны мэдээлснээр, энэ оны 11 сарын эцэст хэвийн зээлийн өрийн үлдэгдэлд 32.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 403.4 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.2 (39.4%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, банк санхүүгийн салбар иргэдэд олгосон энгийн зээл нэмэгдсэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, хэвийн зээл өсч байгаа нь чанаргүй зээл буурах нэг үзүүлэлт юм.

SOCIAL POP: Аса аварга “Одоо загнаад ч утаа арилахаасаа өнгөрсөн байх оо“ гэв
SOCIAL POP: Аса аварга “Одоо загнаад ч утаа арилахаасаа өнгөрсөн байх оо“ гэв
 
Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ
Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.