Ш.Ербол: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урдуур орж машины дугаар авах боломжтой гэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн юм. Хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг” үндэслэсэн.

Тэгвэл иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа аж.

Энэ талаар "Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урдуур орж машины дугаар авах боломжтой гэнэ. Би приус-20 машинаа сайжруулаад ПРИУС-30 машин авъя гэхээр боломжгүй болчихож байна" гэх байр суурийг иргэд илэрхийлж байна.

Иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалтай болно
Иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалтай болно
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (23)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!