Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот өрх, иргэнийг сонгох журам, дүрмийг сайжруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл, мэдээллийн найдвартай байдал, захиргааны мэдээллийн шинэчлэлийг сайжруулах арга зам болон тус мэдээллийн санг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот өрх, иргэнийг сонгох журам, дүрмийг сайжруулахаар шийдвэрлэлээ.

Уулзалтад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2” төслийн хүрээнд ажилласан зөвлөхүүд оролцлоо.

П.Сайнзориг: Тойрогтоо БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР барина гэж байгаа хүн яаж ТБХ-г удирдах вэ, хариуцлага хүлээ
П.Сайнзориг: Тойрогтоо БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР барина гэж байгаа хүн яаж ТБХ-г удирдах вэ, хариуцлага хүлээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.