Н.Номтойбаяр: Хуучин гишүүд нь шинэ гишүүдийг дарамталдаг “БӨХ“ сэтгэхүйгээ хаямаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Төсөв хэлэлцэж буй энэ үед нэг зүйл ажиглагдаад байна. Хал цэрэг, шинэ цэрэг гэдэг шиг шинэ гишүүдээ дарамтлаад байгаа. Шинэ, хуучин гэдэг "бөх" сэтгэхүйгээ хаямаар байна. Нэг үг хэлэнгүүт нь айлгаж, дарамтлаад, муухай муухай хараад байдаг. Тэгж амжихгүй шүү.

Төсөв хэлэлцэж байхад Л.Оюун-Эрдэнэ яагаад орж ирэхгүй байгаа юм, тэр хүн хар толгойгоор хариуцах ёстой биз дээ. Хуучин гишүүд нь шинэ гишүүдийг дарамталдаг "БӨХ" сэтгэхүйгээ хаямаар байна. Тэр хүнээс асуулт асуумаар байна. Сангийн сайдаас, Төсвийн байнгын хорооны даргаас юугаа асуух юм бэ" гэж шүүмжилсэн байр суурийг илэрхийллээ.

Б.Энхбаяр: 2025 оны төсвөө баталчихаад, УИХ, ЗГ хамтарч энэ онд төсвийн тодотгол хийвэл Үндсэн хууль зөрчинө
Б.Энхбаяр: 2025 оны төсвөө баталчихаад, УИХ, ЗГ хамтарч энэ онд төсвийн тодотгол хийвэл Үндсэн хууль зөрчинө
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!