Б.Энхбаяр: 2025 оны төсвөө баталчихаад, УИХ, ЗГ хамтарч энэ онд төсвийн тодотгол хийвэл Үндсэн хууль зөрчинө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

УИХ-ын чуулганы хуралдааны 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гарснаар дэмжигдэж, энэ оны 12-р сард багтаан төсвийн тодотгол хийхээр болов.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2025 оны төсвөө баталчихаад, УИХ, ЗГ хамтарч Ажлын хэсэг гаргаж энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө. Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг Үндсэн хууль байхгүй. Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм" гэх байр суурийг илэрхийллээ.

Д.ОЮУНГЭРЭЛ:  2 хүртэл насны хүүхдүүдийн өвчлөл хүндэрч уушгины хатгаа болж байна
Д.ОЮУНГЭРЭЛ: 2 хүртэл насны хүүхдүүдийн өвчлөл хүндэрч уушгины хатгаа болж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!