Д.ОЮУНГЭРЭЛ: 2 хүртэл насны хүүхдүүдийн өвчлөл хүндэрч уушгины хатгаа болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Томуу, томуу төств өвчний идэвхжлийн үе эхэлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд болохыг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл хэллээ. Тэрбээр "Томуу томуу төст өвчинд өртөж буй 15 хүртэл насны хүүхдүүд дунд 50 орчим хувь нь 4 хүртэл насны хүүхэд байна.

Уушгины хатгаа шалтгаантай эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд байгаа юм. Мөн тэдний 60-70 хувь нь 4 хүртэл насны хүүхдүүд байгаа юм. 4 хүртэл насны хүүхдүүдийн дундах өвчлөлийг задалж үзвэл 40-50 хувь нь 2 хүртэл насныхан байгаа юм.

Ер нь өвчлөлийг байдлыг харвал 2 хүртэл насны хүүхдийн өвчлөл нэлээн хүнд тохиолдож байна" гэлээ. Үргэлжлүүлэн дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөх үеэр энэ жил 300 гаруй мянган хүн тун вакцинаар зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 65-аас дээш насны иргэдийг дархлаажуулж улсын хэмжээнд 80 гаруй хувьтай байгаа юм байна. Үүний дотроос 300 гаруй мянган хүн тун вакцины 176 мянган хүн тун вакцинаар 5 хүртэл насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

АМГТГ: ОХУ-ын хоригт Монгол Улс ороогүй тул шатахууны хомсдол  үүсэхгүй
АМГТГ: ОХУ-ын хоригт Монгол Улс ороогүй тул шатахууны хомсдол үүсэхгүй
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!