УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Минйи хувьд энэ төслийн хэлэлцээрийг л зөв явуулахыг хүсэж байна. Бидэнтэй хамт нэг гараанаас гарсан Казахстанчууд уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна. Тиймээс бид Цөмийн энергийн хуулийг УИХ-аар хэлэлцээд шийдвэрлэх нь зөв" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!