Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Төсвийн төслийн эрсдэлийг тооцоолох ёстой Сангийн яам “өөдрөг төсөөллийн яам“ болж хувирч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын чуулганы 2024.10.18-ны өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: ОУВС Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6.6 хувь байна гэсэн төсөөллийг бодитой биелэж чадах уу гэж асууж байгаа. Нүүрсний үнэ энэ жил 115 ам.доллар байсан.Ирэх оны төсөлд 129 ам.доллар болгож тооцоолсон байна. Олон улсын байгууллагын шинжээчдийн дүгнэлтээс авч үзэхээр ирэх онд нүүрсний үнэ үндсэндээ унахаар байна. Сүүлийн 10 жил бид төсвөө нэмсээр ирсэн. Магадгүй ирэх 2025 оны төсөв бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр зарлагатай төсөв болж батлагдах гэж байна.

Сангийн яамны албан хаагчид асуудалд мэргэжлийн өнцгөөс хандаж байна уу гэдэгт эргэлзэж байна. Найман жилийн дотор төсвийн зарлагыг 11.5 дахин нэмсэн байгаа. Одоо төсөөлж оруулж ирж байгаа нүүрснийх нь үнэ, эдийн засгийн өсөлт, орлогын тооцооллыг нь харахад тус бүрдээ 20 хувиар нэмэгдсэн байна.

Манай Сангийн яам уг нь харьцангуй эдийн засгийн хамгийн доод хувилбараар тооцож, эрсдэлийг тооцсон төслийг оруулах ёстой яам байтал хамгийн гэгээлэг яам болж төслийг оруулж ирж байна. Магадгүй өөдрөг төсөөллийн яам болсон байна. Зарчмын хувьд маш буруу ажиллаж байна.

ЧУУЛГАН: Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг баталлаа
ЧУУЛГАН: Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг баталлаа
 
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.