Энэ өвөл эрчим хүчний хязгаарлалт хийх эсэх мөн үнэ нэмэх асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Өвөл цахилгаан хязгаарлахгүй байх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар нэмэлтээр Бөөрөлжүүтийн 150 мВт-ын блокыг ашиглалтад оруулсан. 12-р сарын 1 хүртэл туршилт хийгээд, тохируулга хийгдэнэ. Хоёрдугаарт, 50 мВт-ын цэнэг хураагуур ашиглалтад оруулна. Мөн шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 хүртэл мВт-ын эрчим хүч импортлохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ мэт тооцоод үзэхээр 300 орчим мВт-ын шинэ эх үүсвэр бий болж байгаа. Гэхдээ хэрэглээ өндөр байгаа учраас бид итгэлтэй хэлж чадахгүй байна.
Харин үнийн тухайд тооцоо судалгаа хараахан гараагүй байна. Удахгүй тооцоолол гарчих байх" гэх тайлбарыг өгөв.