
Ардчилсан намын зүгээс өнгөрөгч зургаадугаар сард БХ-ын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг тавьж эхэлсэн байдаг. Гэвч Ерөнхий сайд түүнд ямар нэг хариуцлага тооцоогүй өнөөдрийг хүрэв. Улмаар өнгөрөгч наймдугаар сард ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг хэрэг наймаалцахыг оролдсон байж болзошгүй асуудал дээр хариуцлага тооцохыг АН шаардсан юм. Үүнтэй холбоотойгоор саяхан С.Амарсайханыг сайдаас нь чөлөөлж, Г.Тэмүүлэнг томилсон билээ.
Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр Шатахууны шуурхай штабын хурлын үеэр "Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэх байр суурийг илэрхийлжээ. Тэгвэл энэ үйл явцаас Ерөнхий сайд Н.учрал Д.Батлут сайдыг огцруулах АН-ын шаардлагыг хүлээж авахаа илэрхийлэв үү гэдэг асуулт урган гарч байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!