
Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Буянтүшиг, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ “Aichi Nagoya-2026” зуны XX Азийн наадамд 70 метр зайнд “Холимог баг”-ийн Монгол Улсын рекордыг шинэчлэлээ. Тамирчид маань урьдчилсан харвааны 2x72-70 зайнд 1337 онож 9 жилийн дараа рекорд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн Б.Оюун-Эрдэнэ 661 онож улсын рекордыг давтаж, ОУХМ цолны болзол хангалаа. Тэд Узбекстаны багтай хасагдах шатанд халз харваж 6:2 харьцаагаар ялсанаар шигшээ наймд шалгарсан аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!