Даваа гарагт явагдсан ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээл, тусламжийн сонсголын үеэр хөндөгдсөн 6.6 их наядын хулгайн асуудал хөндөгдсөн. Сануулахад, хөнгөлөлттэй зээл авсан эхний 10 компанийн дунд "Ханбогд кашимер", "Говь", "Сүү" ХК, "Түмэн шувуут", "Улаанбаатар гурил" зэрэг томоохон компаниуд багтаж байсан юм.
Эдгээрээс онцолбол Ч.Ганцэцэг захиралтай "Ханбогд кашмер" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан 82 тэрбумын зээл нь чанаргүй ангилалд шилжсэн ч ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээлээс 182 тэрбумыг авсан нь олны анхаарал, шүүмжлэлийг ихээр дагуулаад байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дээрх асуудлаар мэдээлэл хийж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!