УИХ-ын гишүүн Б.Түвшин: Ахмадуудынхаа мэдлэг туршлагыг үнэлж, ашиглаж чадвал их зүйл ӨӨРЧЛӨГДӨНӨ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ахмадын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Түвшин мэндчилгээ дэвшүүллээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Гэрийн хоймор, хүндлэлийн хоймор эзэлдэг эрхэм азай буурлууд, ахмад настнууд та бүхэндээ Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр, ахмадын баярын дэлгэр дүүрэн мэндийг өргөн дэвшүүлье.

Ахмадын эрхийг хамгаалах эл өдөр “ахмад” хэмээх ойлголт, хандлагаа өөрчилье хэмээн хэлмээр санагдлаа. Ахмад гэдэг үгийг эрүүл мэнд, тэтгэвэр, халамж гэж ойлгодог ойлголт хандлагаа ӨӨРЧИЛЬЕ. Ахмадуудаа хүний нөөц хөгжлийн боломж, бусадтай адил эрхтэй үүрэгтэй иргэн гэж харцгаая. Нийгмээрээ ахмадуудаа харах нүд, хандах хандлага ойлголтоо ӨӨРЧИЛЬЕ.

Амьдралын сайн муу, сайхан муухайг туулчихсан учраас болох болохгүй, буруу зөв, худал үнэнийг илүү их мэддэг, ялгаж салгаж таньж чаддаг. Тэр хэрээрээ дараа үедээ, залуус дүү нартаа, үр хүүхдүүддээ хэлж сургах үгтэй хүмүүсийг ахмад хүн гэдэг. Тиймээс ахмад хүнийг сонсоход илүүдэхгүй.

Хийсэн бүтээсэн, хичээсэн зүтгэсэн, хамгаалсан, хөгжүүлсэн он жилүүдийн түүх дурсамж, үлгэр дуурайлалтай. Түүнээсээ авч үлдсэн мэдлэг туршлагын их өв хөрөнгө, үнэт зүйлтэй хүмүүс бол ахмадууд юм. Тиймээс ахмадаас суралцахад буруудахгүй.

Ахмадууд маань дан ганц өнгөрсний элч биш, ирээдүйн оточ нар юм. Учир нь тэд хуримтлуулсан мэдлэг туршлагынхаа хүчээр ирээдүйг зураглаж, боломж нөөц, магадлал тооцооллыг хийж, асуудлын гарц гаргалгааг олоод харчихдаг. Ахмадуудынхаа хүч ухааныг, мэдлэг туршлагыг үнэлж, ашиглаж чадвал их зүйл ӨӨРЧЛӨГДӨНӨ.

Ахмадууддаа “нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, ажилтай орлоготой байх, үнэлэгдэх хүндлэгдэх итгэл үнэмшлээ хадгалах, хуримтлуулсан мэдлэг туршлагаа зориулах” хувь хүний эрх чөлөөг нь олгон эдлүүлж, дотроос нь эмчлэн илаарьшуулах хэрэгтэй юм байна. Үүний тулд эхлээд ахмад гэх ойлголт, хандлагаа бүрэн өөрчлөх цаг болжэ" гэв.

Машинтай жагсаалд оролцсон залуу “Монгол хаан“ жүжгийн логотой малгай өмсөж ирсэн нь жагсаалыг “Захиалгатай“ мэт харагдуулахад нөлөөлөв гэж иргэд дургүйцэж байна
Машинтай жагсаалд оролцсон залуу “Монгол хаан“ жүжгийн логотой малгай өмсөж ирсэн нь жагсаалыг “Захиалгатай“ мэт харагдуулахад нөлөөлөв гэж иргэд дургүйцэж байна
 
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!