Хөгжлийн банкнаас авсан 25 тэрбум төгрөгийн зээлээрээ өмнөх зээлээ хаасан “Ханбогд кашмер“-ийн Ч.Ганцэцэг ХАА-н хөнгөлөлттэй зээлээс 182 тэрбумыг авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ХАА-н салбарт олгогдсон хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнтэй холбоотой сонсгол даваа гарагт эхэлсэн ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хоёр дахь өдрийн сонсгол нь хойшилсон.

Тэгвэл сонсголын эхний өдрийн дараа зарим нэр бүхий томоохон компаниудын зээл анхаарал татсан. Сануулахад, 2023 оны гуравдугаар сард болсон Хөгжлийн банкны сонсголын үеэр "Ханбогд кашмер" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан 25 тэрбум төгрөгөөс найман тэрбум төгрөгийг нь хадгаламжид байршуулж, 13 тэрбум төгрөгөөр өмнөх зээлээ хаасан гэдгийг шинжээч танилцуулсан байдаг.

Түүнчлэн тус компанийн захирал Ч.Ганцэцэг сонсголын үеэр өгсөн мэдээллээр, 2018 онд "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд 35 орчим тэрбумын төгрөгийн зээл авч байжээ.

Үүнээс гадна түүний төрсөн дүү Ч.Баттогоогийн "Монгол микрон кашмер" ХХК мөн Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тэдгээрийн зээлийн нийт дүн 82 тэрбумд хүрч зээлийн тодорхой хэсэг нь ББСБ-ын данс руу шилжсэн гэх мэдээлэл хөндөгдөж байв. Гэвч ийнхүү дахин ХАА-н салбарын хөнгөлөлттэй зээлээс 182 тэрбум төгрөгийн зээл авсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
 
ТАНИЛЦ: Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны ТОВ
ТАНИЛЦ: Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны ТОВ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!