
Сүүлийн өдрүүдэд шатахууны тасалдал дахин үүссэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлсэн. Харин түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр орой "Арай ч ингэж "Үнэтэйг нь шахаж байна" гэж гүтгэж болохгүй л дээ. Л.Мөнхбаясгалан гишүүн та манай яамныхантай цуг импортлогч компаниудын агуулахад очиж, хил, гаалийн тоон мэдээг тулган үзэж хамтран ажиллахыг урьж байна" гэсэн юм.
Тэгвэл үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Г.Дамдинням сайд намайг импортлогч байгууллагуудаар явж шатахуун нөөцлөх сав байгаа эсэхийг газар дээр нь очиж хамтарч ажиллана уу гэжээ. Ингэхэд би сайд юм уу, Г.Дамдинням та өөрөө сайд юм уу. Чадна гэж энэ ажлыг авсан. Би бол УИХ-ын гишүүн. Та бол гүйцэтгэх засаглалд ажиллаж буй сайд хүн. Засгийн газар УИХ-д ажлаа хариуцдаг, тангараг өргөдөг байгууллага. 7,8,9 саруудад өөрийг чинь, Засгийн газрыг хэр ажиллаж байгааг харж бас тэвчээртэй хүлээлээ. Өөр рүү чинь болон ЗГ руу дайрч давшлаагүй. Харин одоо цөхөрч туйлдаж байгаа иргэдээ хараад тэвчээр дууслаа. УИХ Засгийн газартай хариуцлага тооцож болдог. Энэ бол огцруулалт. Бас чиглэл өгч ажиллаж болно. Аль өнгөрсөн жил би Газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа чиглэлээ өгчихсөн. Одоо шаардаж шахаж болохгүй бол огцруулах хүртэл ажиллана. Дахин хэлье. Ажлаа хий. Бүү худлаа ярь. Ам чинь зөрөөд байна, ажил чинь нойл байна. Чадахгүй бол ажлаа ө. Гүйцээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!