Согтуу үедээ хүний амь хөнөөж, зугтсан этгээдийг барьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

“Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага өчигдөр 14 цаг 21 минутад цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн.Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

ТАНИЛЦ: Улаанбуудайн 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан “Гацуурт“-ын Л.Чинбатын хамааралтай 13 компани
ТАНИЛЦ: Улаанбуудайн 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан “Гацуурт“-ын Л.Чинбатын хамааралтай 13 компани
 
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!