МҮБХ: Улсын болон аймгийн баяр наадамд бүртгүүлсэн ч барилдаагүй, барилдаанаа орхисон бөхчүүдэд хариуцлага тооцно

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 44 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс улсын болон аймаг, дүүргийн баяр наадамд бүртгүүлсэн ч барилдаагүй, мөн барилдааны дундаас орхисон бөхчүүдэд албан шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч ирж барилдаагүй бөхчүүд байгаа аж.

Мөн аймаг, дүүргийн наадамд зодоглож, барилдааны дундаас орхисон зэрэг үйлдэл гарсан талаар гомдол, санал ирсэн тул уг асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хэлэлцжээ.

Улмаар хавсралтад нэр дурдсан бөхчүүдээс бүртгүүлсэн боловч барилдаагүй, эсвэл наадмын дундаас орхиж явсан шалтгаан, тайлбараа 2026 оны аравдугаар сарын 10-ны дотор МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд бичгээр ирүүлэхийг шаардсан байна.

-Улсын баяр наадамд бүртгүүлээд ирж барилдаагүй 44 бөх-

  1. Улсын харцага Г.Батбаяр — Архангай
  2. Улсын начин Б.Баатарцол — Баян-Өлгий
  3. Аймгийн арслан О.Өлзиймөнх — Дундговь
  4. Аймгийн арслан Т.Мягмаржав — Увс
  5. Аймгийн арслан Ж.Батбилэг — Төв
  6. Аймгийн заан Б.Түвшинтулга — Дорноговь
  7. Аймгийн заан М.Баярмандах — Сэлэнгэ
  8. Аймгийн харцага Ч.Дагвадорж — Говь-Алтай
  9. Аймгийн начин Б.Баяраа — Архангай
  10. Аймгийн начин Б.Баатарболд — Сэлэнгэ
  11. Аймгийн начин Ш.Билгүүндалай — Орхон
  12. Аймгийн начин М.Балжинням — Говь-Алтай
  13. Аймгийн начин П.Цэвэгжав — Увс
  14. Аймгийн начин Б.Гүррагчаа — Төв
  15. Аймгийн начин Б.Билгүүнтөгс — Увс
  16. Аймгийн начин О.Ерболсын — Баян-Өлгий
  17. Аймгийн начин Ц.Чагнаадорж — Булган
  18. Аймгийн начин Б.Бэх-Очир — Булган
  19. Сумын заан Л.Гансүх — Хэнтий
  20. Сумын заан Н.Эрхэмбаатар — Говьсүмбэр
  21. Сумын заан Е.Абылай — Баян-Өлгий
  22. Сумын заан Ц.Энхбаяр — Говь-Алтай
  23. Сумын заан А.Анхбаяр — Төв
  24. Сумын заан Ж.Балжинням — Архангай
  25. Сумын заан Э.Энхцаг — Архангай
  26. Сумын заан Д.Батсүх — Төв
  27. Сумын заан Э.Батцагва — Ховд
  28. Сумын заан С.Тэмүүлэн — Говь-Алтай
  29. Сумын заан Ч.Эрдэнэбаяр — Өвөрхангай
  30. Сумын заан Н.Мягмарсүрэн — Архангай
  31. Сумын заан Б.Лхагваа — Завхан
  32. Сумын заан Д.Худабек — Баян-Өлгий
  33. Сумын заан Д.Дашзэвэг — Өвөрхангай
  34. Сумын заан П.Нэмэх — Говь-Алтай
  35. Сумын заан Т.Түвшинжаргал — Өвөрхангай
  36. Сумын заан Ц.Отгонбаяр — Ховд
  37. Сумын заан Ц.Түмэндэмбэрэл — Говь-Алтай
  38. Сумын заан /Аймгийн арслан/ Г.Түвшинтөр — Завхан
  39. Сумын заан Ц.Дэлгэртөрөн — Баян-Өлгий
  40. Сумын заан Д.Бадам-Очир — Увс
  41. Сумын харцага Б.Энэрэл — Завхан
  42. Сумын начин /сумын заан/ О.Олбаяр — Төв
  43. Сумын начин Ц.Буянтогтох — Төв
  44. Сумын начин Т.Сумъяабазар — Говь-Алтай

Аймаг, дүүргийн наадмын барилдааныг орхисон бөхчүүд

Багахангай дүүргийн баяр наадамд:

  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан Ц.Мягмарсүрэн — дөрвийн даваанд
  • Улсын начин Г.Дармаажанцан — дөрвийн даваанд
  • Аймгийн арслан Б.Тайван — дөрвийн даваанд
  • Аймгийн арслан Б.Даваадалай — дөрвийн даваанд
  • Аймгийн арслан Х.Болдбаатар — дөрвийн даваанд

Дархан-Уул аймгийн баяр наадамд:

  • Аймгийн хурц арслан С.Очирбат — тавын даваанд
  • Аймгийн хурц арслан, улсын начин Б.Өсөхбаяр — тавын даваанд

Иймээс МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл дээрх бөхчүүдийн тайлбарыг авч, асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Шатахууны шуурхай штаб яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдах гэж байна
Шатахууны шуурхай штаб яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдах гэж байна
 
П.Мөрөн элсэн манхантай 3-р үе шатыг 3-р байраар дуусгаж, 453 км-ийн 4-р үе шатанд өрсөлдөнө
П.Мөрөн элсэн манхантай 3-р үе шатыг 3-р байраар дуусгаж, 453 км-ийн 4-р үе шатанд өрсөлдөнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!