Б.Батхишиг: Марафоноос болж нэг өдрийн орлогоо алдсан ААН-ийн түрээсийг Нийслэл төлөх үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

"Улаанбаатар шөнийн марафон”-ыг зохион байгуулсантай холбоотойгоор иргэдийн дунд шүүмжлэл, бухимдал гараад байгаа. Иргэд марафонд оролцож, хүмүүс гүйсэнд бус, нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хязгаарласан зохион байгуулалтад голлон шүүмжлэлтэй хандаж байна.

Lumino хамтлагийн гишүүн Бажи буюу Б.Батхишиг: “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулсан цаг болон замын хөдөлгөөнийг хязгаарласан зохион байгуулалтыг шүүмжилжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан: "Яг үнэндээ марафон болсонд, хүн гүйсэнд хэн ч уурлаагүй шүү дээ. Тэр марафоноо яагаад яг ийм цагаар хийж байгаа юм бэ. Орой, шөнө хийсэн бол яасан юм бэ гэдэгт л бүгд уурлаж, бухимдсан. За, тэр гэртээ харьж чадахгүй, дөрвөн цаг хотоороо түгжирсэнг бүр мартая гэж бодъё. Хүмүүс тооцоолол гаргасан л байна лээ.

Энгийнээр бодоход, тэдэн тэрбумын орлогоо аж ахуйн нэгжүүд алдлаа гээд бодъё. Амралтын өдрөөр орлого олох байсан зөндөө аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ.

Тэгээд ийм зүйл хийчихээд, орлогыг нь хаачихаад нийслэл тэр нэг өдрийн түрээсийг нь төлөх үү? Үгүй байх. Ингээд хорлоод байдаг нь ямар учиртай юм бол гэдэгт л бүгд уурлаж байгаа.

Тэгээд буцаагаад дэмждэг зүйл байдаг уу. Үгүй.

Ирж дарамтална, татвараа төл, энийгээ төл л гэнэ. Тэгээд л болоо. Тэгээд мань мэт нь нэг ажил хийе гээд очвол ийм хэмжээнд нийслэл дэмжээд ажиллах болов уу. Тэгсэн наймдугаар сарын 31-нд л байгуулсан нэг компани л тээ.

Шударга зүйл байхгүй болчихсон болохоор л хүмүүс уурлаад байгаа юм. Одоо тэр нийт хэдэн аж ахуйн нэгжид гай болсон байна, бүгдээрээ гомдлоо гаргаад, тэр өдрийнхөө түрээсийг нэхэмжлэх нь уул нь ёс зүйд нийцнэ шүү дээ" гэжээ.

Ерөнхий сайд Н.Учрал Японд хийж буй албан айлчлалдаа нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нарыг авч явжээ
Ерөнхий сайд Н.Учрал Японд хийж буй албан айлчлалдаа нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нарыг авч явжээ
 
Б.Бат-Эрдэнэ: Ард түмний мөнгөөр туйлсан албан тушаалтнууд бүгд ажлаа өгөөрэй
Б.Бат-Эрдэнэ: Ард түмний мөнгөөр туйлсан албан тушаалтнууд бүгд ажлаа өгөөрэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!