Херо Б.Баатарын хилийн хоригоо цуцлуулах хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

"Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Б.Баатарын өмгөөлөгчид түүний хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг шүүх өнөөдөр хэлэлцэж, хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Тодруулбал, Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээжээ.

Сануулахад, Б.Баатарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

О.Алуунгоо

С.Баярцогт: МАН-ын дотоод зөрчил хүндэрч, Н.Учралын ЗГ огцорвол дараагийн ЗГ бүрдэх боломжгүй болно
С.Баярцогт: МАН-ын дотоод зөрчил хүндэрч, Н.Учралын ЗГ огцорвол дараагийн ЗГ бүрдэх боломжгүй болно
 
ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!