Машинтай жагсаалд оролцсон залуу “Монгол хаан“ жүжгийн логотой малгай өмсөж ирсэн нь жагсаалыг “Захиалгатай“ мэт харагдуулахад нөлөөлөв гэж иргэд дургүйцэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Шатахууны үнэ, хомсдолыг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Төв талбайн хоёр талд машинтай жагсаал хийлээ. Энэ үеэр жагсаалд оролцсон залуу "HERO"-гийн Б.Баатарын "Монгол хаан" жүжгийн логотой малгай өмсөн ирсэн нь иргэдийг бухимдуулав. Учир нь шатахууны хомсдолд өртсөн иргэд "Ажлаа тараад 5-7 цаг дугаарлаж байж шатахуун авч байна. Энэ нь гэр бүлдээ зарцуулах цаг, ажлаасаа чөлөө авч байж шатахуун авч байгаа"-г эсэргүүцсэн органик жагсаал байсан. Гэвч "Монгол хаан" жүжгийн логотой малгайг өмсөж ирсэн нь жагсаалыг "HERO"-гийн Б.Баатараас захиалсан мэт муухай харагдуулж байна хэмээн бухимдаж байгаа юм.

Сануулахад, Б.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Үндэсний эв нэгдлийг бусниулах/ гэх зүйл заалтаар шалгаж буй.

ХУУЛИЙН ЗААЛТ

19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Согтуу үедээ хүний амь хөнөөж, зугтсан этгээдийг барьжээ
Согтуу үедээ хүний амь хөнөөж, зугтсан этгээдийг барьжээ
 
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Т.Ариунзаяа Азийн аваргын Алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!