
Дэлхийн шатрын олимпиадад манай улсын эмэгтэй шигшээ багийнхан өнөөдөр Грекийн багтай сүүлийн өрөгт учраа таарсан. Энэ үеэр манай улсын тамирчин Х.Баясгалан Олон Улсын мастер цолны болзол хангалаа.
Тэрбээр энэ удаагийн олимпиадад 10 өрөгт тоглож, 7 оноо босгосноор:
- WFM (FIDE Master - Олон улсын мастер) цолны болзол биелүүлж,
- Мөн WIM (International Master - эмэгтэй олон улсын мастер)-ийн 1 нормыг амжилттай биелүүллээ.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, тив дэлхийн тавцанд өнгө төрхөө тодорхойлж буй Х.Баясгаландаа болон нийт дасгалжуулагч, багийнхандаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!