Б.Чойжилсүрэн: Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Ерөнхий сайдаас танд өгсөн 30 хоногийн хугацаа дууслаа. Энэ хугацаанд юу хийж амжив?

-Гурван жил хийгээгүй ажлыг 30 хоногт хийх шиг худлаа зүйл байхгүй. Ажлаа хүлээлгэж өг гэвэл бэлэн байна. Өнөөдөр ч бэлэн, маргааш ч бэлэн. Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан. Өвлийн оргил ачааллын үе дуусаагүй байна. Энэ асуудлуудыг чангаруулаад явж байна. Салбарын санхүү эдийн засаг хүндэрсэн байгаа. Тарифыг цаг тухайд нь өөрчилж шинэчилж чадаагүйгээс шалтгаалаад хүндрэлтэй асуудлууд бий. Магадгүй Засгийн газар дэмжээд, төсвийн тодотгол хийж УИХ-аар баталбал энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн байр суурьтай байна.

-Сайд солигдсон ч салбарын асуудал шийдэгдэх үү?

-Мэдэхгүй. Би өөр хүний өмнөөс ярих нь утгагүй шүү дээ.

-Ө.Шижир гишүүн Засгийн газарт Т.Доржханд болон таныг огцруулах тухай саналаа хүргүүлсэн. Энэ талаар таныг Засгийн газраас дуудаж уулзсан уу. Та Ө.Шижир гишүүтэй уулзсан уу?

-Би Ө.Шижир гишүүнтэй уулзаагүй. Уулзаад ч яах вэ. Сөрөг хүчин мэдээж цахилгаан хязгаарласан, иргэд бухимдалтай байгаа үеийг ашиглах нь зөв шүү дээ. Буруутгахгүй байгаа.

-Дахин цахилгаан хязгаарлах уу?

-Чадлын дутагдлаас шалтгаалж хязгаарлах асуудал байхгүй. Цахилгаан дамжуулах агаарын шугам, хуваарилах байгууламжууд насжилт нь хоёр дахин хэтэрчихсэн. Нийт шугамын 54 хувийн ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс хааяа нэг газар саатал гарахыг үгүйсгэхгүй.

-Хэрвээ таныг сайдаас чөлөөлөхгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусга гэвэл та хийж чадах уу?

-Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулаад холбогдох сайдуудад танилцуулаад явж байна. Энэ асуудал шийдэгдвэл эрчим хүчний асуудал жаахан гайгүй болох байх. Тэгэхгүйгээр бие дааж яг өнөөдрийн нөхцөл байдлаас гарахад төвөгтэй.

-Цагаан сарын үеэр хэрэглээ нэмэгдсэн байх. Эрсдэл үүссэн үү. Ачаалал хэр байв?

-Цагаан сарын үеэр ямар нэгэн хязгаарлалт, саатал гараагүй. Цагаан сарын үеэр эсрэгээрээ ачаалал өсдөггүй, буурдаг юм шүү дээ. Жишээ нь, нэгдүгээр сарын 18-нд 1803 мвт цахилгаан өгч байсан бол Цагаан сарын хамгийн оргил ачаалал 1610 мвт орчимд хүрсэн. Тиймээс ямар нэгэн тасалдал хязгаарлалт хийгдээгүй.

Лигийн аваргууд хүснэгтийг тэргүүлэх эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно
Лигийн аваргууд хүснэгтийг тэргүүлэх эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно
 
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!